ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД МААНЬ МАРКЕТИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУТАГДАЖ БАЙНА.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД МААНЬ МАРКЕТИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУТАГДАЖ БАЙНА.

Овог нэр: Б.Нанжиддорж

Нас: 27

Мэргэжил: Бизнес удирдлага, Жижиг дунд үйлдвэрийн менежмент

Төгссөн сургууль: 

ШУТИС-БУХС 2011-2015


Манай байгууллагад хандан ирж буй үйлдвэр эрхлэгчдийн хүсэлт нь борлуулалтаа нэмэгдүүлэх болон эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна гэсэн асуудлаар ханддаг. Миний бодлоор үйлдвэрлэл эрхлэгч нар өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах тал дээр дутмаг юм шиг санагддаг.

Манай монголын үйлдвэр эрхлэгч нар “Хөөх” энийг хаана хийсэн юм бэ гэмээр үнэхээр гоё гоё бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болсон. Гэвч тухай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид төдийлөн сайн мэддэггүй. Үзэсгэлэн худалдааны үеэр худалдан авагч нар энэ монголд үйлдвэрлэсэн юм уу гэсэн олон төрлийн бүтээгдэхүүнтэй танилцаж худалдан авалт хийдэг. Гэвч тухайн бүтээгдэхүүнийг дахин хаанаас яаж авах талаар мэдээлэлгүй хоцордог. Энэ нь манай үйлдвэр эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ төдийлөн сайн танилцуулахгүй байгааг илтгэж байна. 

Мэдээж манай үйлдвэрүүд бусад том байгууллагууд шиг телевизийн сувгуудаар сурталчилгаа явуулж төдийлөн чадахгүй. Энэ нь өндөр зардалтай байдаг. Дэлхий нийтээр маркетинг хийх шинэ суваг болох сошиал орчин нь илүү эрчимтэй хөгжиж байгаа нь жижиг дунд үйлдвэр болон бизнес эрхлэгч нарт давуу талыг бий болгож өгч байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний онцлог шинж чанар, давуу талын илүү бага зардлаар зах зээлд сурталчилан таниулах борлуулалтыг нэмэгдүүлэхэд сошиал болон фэйсбүүк маркетинг нь илүү хялбар бөгөөд зардлыг багасгаж өгч үйлдвэрлэгч хэрэглэгч нарыг шууд холбогдоход хялбар болгож өгч байгаа нь давуу талтай