ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИДДЭЭ ЗОРИУЛАН 3 ТӨРЛИЙН СУРГАЛТААР ҮЙЛЧИЛЖ БАЙНА.

Овог нэр: Н.Эрдэнэбаатар

Нас: 37

Мэргэжил: Хүнсний тоног төхөөрөмжийн инженер болон Бизнес удирдлага

Төгссөн сургууль: 

ШУТИС-ХБТС 1999-2004

СЭЗДС-2008-2011


Өөрт байгаа санаагаа бодит биелэл болгон бизнесээ эхлүүлж, түүнийгээ амжилттай авч явахад үйлдвэр эрхлэгчдэд менежментийн мэдлэг мэдээлэл чухал хэрэгтэй болдог. Одоо үед бизнес болон менежментийн мэдлэг олгох олон төрлийн сургалт, хөтөлбөрүүд бий болсон. Харин Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтууд нь үйлдвэр эрхлэгчдийн цаг зав, боломжинд тааруулж хөтөлбөрөө боловсруулан, сургалтуудаа зохион байгуулдагаараа онцлогтой. 

. НЖДҮДТөв Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэр эрхлэгчиддээ бие даан үйлдвэрлэл, бизнесээ явуулахад хэрэгцээтэй мэдлэг мэдээллийг өгөх зорилго бүхий “Төсөл бичих аргачлал”, “Маркетинг менежмент”, “Үйлдвэр үйл ажиллагааны менежмент” гэсэн 3 төрлийн сургалтаар үйлчилж байна. Сургалтын агуулга, хөтөлбөрөө үйлдвэр эрхлэгчиддээ зориулж энгийн, ойлгомжтой, практик жишээгээр баяжуулан бэлтгэдэг.

Бид “Бизнесийг дэмжих нэг цэгийн сургалт”-аа үйлдвэр эрхлэгчдийнхээ хүсэлтээр илүү боловсронгуй болгож, хөтөлбөрөө шинэчлэн маркетингийн чиглэлийн хичээлүүдээр дагнасан “Маркетинг менежмент” сургалт болгон өөрчилсөн. Энэ нь илүү шинэлэг, үр дүнтэй байгааг үйлдвэр эрхлэгчид хэлж байгаа.

Мөн манай бүх сургалтууд маань үнэ төлбөргүйгээс гадна сургалтын агуулгыг бүрэн эзэмшсэн үйлдвэр эрхлэгчид дээ сургалт бүрт сертификат олгодог. Ийм учраас менежментийн мэдлэг мэдээлэл хэрэгтэй байгаа,  үйлдвэр эрхлэх сонирхолтой болон, үйлдвэр эрхэлж байгаа хүн бүр манай сургалтад хамрагдах боломжтой.

2019 оны байдлаар бид дээрх 3 төрлийн сургалтыг нийт 30 удаа зохион байгуулж 765 үйлдвэр эрхлэгчдэд хүрч ажилласан байна. Мөн бид сургалтаа зөвхөн өөрийн байрандаа явуулахаас гадна үйлдвэр эрхлэгчдийнхээ хүсэлтээр тэдэнд илүү ойртон ажиллах зорилгоор захиалгаар тухайн дүүрэг, хорооны “Иргэний танхим”-д явуулдаг байгаа.

Манай байгууллагын цахим хаягууд болох             www.jdu.ub.gov.mn сайт болон “Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих Төв” гэсэн фейсбүүк хуудаснаас мэдээллээ авах боломжтой. Мөн манай төвийн дүүрэг хариуцсан мэргэжилтнүүдтэй холбогдож мэдээллээ авч болно.