"УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2020" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдийн хурлаар батлагдсан "Улаанбаатарт үйлдвэрлэв" дэд хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор "Улаанбаатарт үйлдвэрлэв-2020" үзэсгэлэн худалдаа 2020 оны 06 дугаар сарын 12-21-ний өдрүүдэд "Мишээл экспо" ОУ-ын худалдааны төвийн үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулагдах гэж байна.
БҮРТГЭЛ: 2020 оны 06 дугаар сарын 08-аас 06 дугаар сарын 10-ны хооронд бүртгэл явагдана.
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байр /НЗЗ-ны 4-р байр 6 давхарт 601 тоот өрөөнд

Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-318547