"УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2019" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв”  дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх,  бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдааг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран 2019 оны 06 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын худалдааны төвийн  үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдааны нээлтийг 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 13,00 цагаас зохион байгуулж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдааны онцлог, давуу тал нь нийт хамрагдсан 166 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг талбайн түрээсийн төлбөргүйгээр 3 өдрийн турш өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон төдийгүй бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байсан нь хүрэлцэн ирсэн зочид төөлөөлөгчид, худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн өгч буй сэтгэл ханамжийн түвшин өндөр байгаагаас харагдаж байна.