"УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2019" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатарт үйлдвэрлэв-2019" үзэсгэлэн худалдааг 2019 оны 10 дугаар сарын 25, 26, 27 мишээл экспо төвд амжилттай зохион байгуулагдлаа.“Улаанбаатарт үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдааны онцлог, давуу тал нь талбайн түрээсийн төлбөргүйгээр 3 өдрийн турш өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон төдийгүй бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байсан нь хүрэлцэн ирсэн зочид төөлөөлөгчид, худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн өгч буй сэтгэл ханамжийн түвшин өндөр байгаагаас харагдаж байна.