“Оюутан зөвлөх-2020” хөтөлбөр зохион байгуулагдаж байна

“Оюутан зөвлөх-2020” хөтөлбөрийн танилцуулга уулзалт  10 дугаар сарын 16-ны өдөр  ШУТИС-БУХС /Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль/-д амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад:
  • Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
  • “Аж ахуй эрхлэлт” хичээлийн Удирдагч багш Б.Алтансувд, 
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжийн төлөөллүүд
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн менежментийн ангийн оюутнууд тус тус оролцлоо.
Хөтөлбөрийн зорилго нь: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бизнесийн үйл ажиллагаанд менежментийн дэмжлэг үзүүлэх,  бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг төгсөх ангийн оюутнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА:
2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс  2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 
Хөтөлбөрт дараах 9 аж ахуй нэгж хамрагдлаа.

Аж ахуй нэгжийн нэр Үйл ажиллагааны чиглэл 
1“Гэрэлт Тайёо” ХХКХүүхдийн ном, танин мэдэхүйн карт, сургалт
2“Содон фүүдс” ХХККофе, цай
3“Монланс” ХХКАрьсан эдлэл
4“Сор кашемир” ХХКНоос ноолуур
5“Силк Роүд мэжик” ХХКМонгол бяслаг
6“Хада” ХХКАрьс шир, гутал цүнх
7“Инару Биомедикал” ХХКГоо сайхан
8Солонго брэнд Гоо сайхан
9Ногоодой брэнд “ТИНЦ” ХХКНогоо, хүнс үйлдвэрлэл
Дээрх аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаар ШУТИС-БУХС, “Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлийн “Аж ахуй эрхлэлт” хичээлийг сонгон судалж буй 3,4 дүгээр  дамжааны 20 оюутан хөтөлбөрт оролцохоор боллоо.