"ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТӨРӨӨС БОЛОН НИЙСЛЭЛЭЭС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО-2019" СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.




Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэсэн хууль эрх зүйн актууд, дүрэм, журмыг танилцуулах, төрийн байгууллагын зүгээс үзүүлж буй үйлчилгээг үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээллэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс болон нийслэлээс баримталж буй бодлого-2019” зөвлөгөөнийг нийслэлийн 9 дүүргийн 165 иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулан зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд салбар харуиуцсан байгууллагууд болох Хүнс, Хөдөө Аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Татварын газар, Зээлийн Батлан даалтын сангийн төлөөллүүд ирж дараах жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хууль эрх зүйн актуудыг танилцуулсан. Үүнд:

  • “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”, 
  • “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн журам”, 
  • “Татварын ерөнхий хууль”,
  • “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, 
  • “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны танилцуулга”, 
  • “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг танилцуулан ажилласан төдийгүй хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дээрх хууль тогтоомж, төсөл хөтөлбөрүүдээс тодруулах, засаж сайжруулах санал, зөвлөмжүүдийг нээлттэй ярилцаж тухай бүр хариуцсан байгуллагуудад шийдвэрлэхийг санал болгож оролцсон