"ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн төслийн өөрчлөлтүүдийн таниулан сурталчилах зорилготой Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан сурталчилах замаар хуулийн үйлчлэх зохистой харилцааг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Нийслэлийн Татварын газар хамтран 2019 оны 03 сарын 22 өдөр "Татварын ерөнхий хуулийн өөрчлөлт ба жижиг дунд үйлдвэрлэл" сэдэвт хуулийн хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгийн үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид татварын тухай хуульд өөрсдийн санаа бодлыг нээлттэй илэрхийлж санал дэвшүүлээ.