ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ “МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвар эзэмшүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагддаг “Маркетинг менежмент” сургалтыг 2020 оны 10 дугаар сарын20,21,22-ны өдрүүдэд 10:00 цагаас 13:00 цагийн хооронд зохион байгуулах тул сургалтад хамрагдах хүсэлтэй үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.
 
Сургалтад хамрагдсанаар:
Бизнес модел
Хэрэглэгчийн зан төлөв 
Маркетингийн хольц
Үйлчилгээний маркетинг
Маркетингийн судалгаа шинжилгээ 
Франчайзинг гэх мэт маркетингийн талаар анхан шатны мэдлэгүүдийг авах боломжтой. 

Онцлог: Үнэ төлбөргүй, төгсөгчдөд сертификат олгоно.

Хаана: Нийслэлийн Засаг захиргааны IV байрны /Хуучнаар Улаанбаатар шилэн банкны 1 давхар/  Нийслэлийн аялал жуулчлалын мэдээлэл сурталчилгааны танхим-д болно.

Холбоо барих утас: 11-318547, 99592669