9-Р САРЫН СУРГАЛТЫН ХУВААРЬ

МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвар эзэмшүүлэн анхан шатны мэдлэг олгох зорилтын хүрээнд зохион байгуулагддаг “Маркетинг менежмент” сэдэвт сургалт 2020 оны 09 дугаар сарын 15-17-ны өдрүүдийн 10:00 - 13:00 цагийн хооронд зохион байгуулагдах тул үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар та:
 Хэрэглэгчийн зан төлөв
 Маркетингийн хольц
 Үйлчилгээний маркетинг
 Маркетингийн судалгаа шинжилгээ 

 Бизнес модел

 Брэнд бүтээх гэх мэт хичээлүүдээс маркетингийн талаар анхан шатны мэдлэгүүдийг авах боломжтой.


 Онцлог: Үнэ төлбөргүй, төгсөгчдөд сертификат олгоно.

 Хаана: Чингэлтэй дүүрэг  4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III байр Хамтын оффис дээр болно.


 Тус сургалтанд хамрагдахыг хүсвэл 11-318547, 99592669 дугаарын утсаар холбогдон бүртгүүлнэ үү.