2019.08.13-нд эхлэх "МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ" сургалтад урьж байна

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР 2019 оны 08-р сарын 13-15-ны өдрүүдэд 09:00-13:00 цагийн хооронд "Маркетинг менежмент" сургалтыг зохион байгуулах тул үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.
            Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн анхан шатны суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой тус сургалтаар орох сэдвүүд:
- Хэрэглэгчийн зан төлөв
- Маркетингийн судалгаа
- Үйлчилгээний маркетинг
- Бизнес загвар

Онцлог: Үнэ төлбөргүй, сургалтын агуулгатай бүрэн танилцсан тохиолдолд сертификат олгоно.
Хэзээ: 2019 оны 08 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд 09:00-13:00 цаг хүртэл 3 өдөр үргэлжлэх сургалтын хөтөлбөртэй
Хаана: Нийслэлийн Засаг Захиргааны IV байр /Хуучнаар шилэн Улаанбаатар банкны байр/ 2 давхарт Нийслэлийн ЖДҮ-сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд болно
Хэрхэн бүртгүүлэх вэ?: Та сургалтанд суухаар шийдсэн бол урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй заасан цагт, заасан газарт ирэхэд л хангалттай
Холбоо барих: 11-318547, 86663337 99338314