ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв болон Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газар хамтран "Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-д 2020 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвар эзэмшүүлэн анхан шатны мэдлэг олгох зорилтын хүрээнд "МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ"-ийн сургалтыг амжилттай зохион байгуллаа.

Сургалтын үр дүнд нийт аж ахуйн нэгж, иргэдэд маркетингийн үйл ажиллагааг сайжруулсанаар үйлдвэрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, өөрсдийн гэсэн брэндийг бүтээх, бизнесийн загвараа тодорхойлох, хэрэглэгчийн зах зээлийг сегменчлэн судлах, түүндээ дүн шинжилгээ хийх гэх мэт олон давуу талуудыг олгосон. 

Тус сургалтын үеэр Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацийн Газрын дарга Б.Мөнх-оргил хүрэлцэн ирж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж буй бодлого, үйл ажиллагаа танилцуулан “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн үйл ажиллагааг танилцуулан хамтран ажиллах боломжуудын талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо.