ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ "МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.

ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ "МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвар эзэмшүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагддаг “Маркетинг менежмент” сургалтыг 2019 оны 09 дугаар сарын 17-с 19-ны өдрүүдэд 11:00 цагаас 14:00 цагийн хооронд зохион байгуулах тул сонирхсон үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.
Уг сургалтанд хамрагдсанаар та:
Бизнес модел
Хэрэглэгчийн зан төлөв
Маркетингийн хольц
Үйлчилгээний маркетинг
Маркетингийн судалгаа шинжилгээ гэх мэт маркетингийн талаар анхан шатны мэдлэгүүдийг авах боломжтой .
Онцлог: Үнэ төлбөргүй, төгсөгчдөд сертификат олгоно
Хэзээ:2019 оны 09 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд
Хаана:Нийслэлийн Засаг захиргааны IVбайрны /хуучнаар Улаанбаатар банкны шилэн байр/ 2 давхрын Нийслэлийн ЖДҮ-сургалтын танхимд болно.
Тус сургалтанд хамрагдахыг хүсвэл 80321499 дугаарын утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.
Холбоо барих: 80321499, 11-318547