ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе” аянд нэгдлээ.

Цус өгснөөр та дараах эрсдэлээс сэргийлдэг байна. 

Эрүүл мэндээ хянах боломжтой, гемохроматоз /төмрийн илүүдэл/, элэг гэмтэх, хорт хавдраар өвдөх , зүрхний       шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулна. Мөн калори шатаах, сэтгэцийн эрүүл мэндэд тустай байна. 

Цуснаас үндсэн 3 төрлийн бүтээгдэхүүн ялган авдаг. Үүнд сийвэн /54%/, ялтас эс /1%/, улаан эс /45%/.

Донор таны цусыг: Мэс засалд 16%,эрчимт эмчилгээнд 27%, дотрын эмчилгээнд 27.1%, төрөх эмэгтэйчүүдэд 9.2%, хүүхдэд 2.6%, хавдар 5%, бусад /эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа / 13.1% ашигладаг байна.