ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

Гэрээ шууд байгуулах арга
34.1.11.энэ хуулийн 101.2-т заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтад орсон бараа, бүтээгдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйлдвэрлэсэн бол
10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.3, 10.1.6-д заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, энэ хуулийн 10.1.1-д заасан этгээд нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 15 хувиар, энэ хуулийн 10.1.2, 10.1.4, 10.1.7-д заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ.
101 дүгээр зүйл.Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах
1011.Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
101.2.Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
101.3.Энэ хуулийн 101.1-д энэ хуулийн 9.2 дахь хэсэг хамаарахгүй.
/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
101.4.Засгийн газар дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг баталсан тогтоолын хэрэгжилт, үр дүнд жил бүр үнэлгээ, шинжилгээ хийж,  шаардлагатай  нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулна.
/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./