Аж ахуй нэгжээр бүртгүүлэх

Хууль эрх зүйн мэдээлэл
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хэрхэн бүртгүүлэх вэ?
Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Энэ дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг хэрхэн бүртгүүлэх зөвлөмжийг хүргэж байна.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
  • УБ-12 маягт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар
/Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна/
Санамж:
Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ “УБ-12 маягт”-д үнэн зөв бөглөж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд маягтыг www.burtgel.gov.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой.
Анхааруулга:
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй/500,000төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: УБЕГ