СУРГАЛТ

Сургалт мэдээллийн төв

            Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээ, мэдээлэл, хууль эрх зүй, тогтоол, шийдвэртэй холбоотой байнгын шинэчлэгдсэн мэдээллээр иргэдийг хангаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нээлттэй ил тод байлгаж мэдээллийн нэг цэгээр үйлчилдэг юм. 

Та зөвлөгөө мэдээлэл авахаар ирэхдээ Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/ - ийн үйлдвэр эрхлэгчдэд зориулсан номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлж өөрийн бичиж буй төсөл, бизнес төлөвлөгөөг хянуулж, зөвлөгөө авах боломжтой.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчиддээ нийт 800 орчим ном товхимол, гарын авлагаар үйлчилж байна. 

Сургалт

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр эрхлэгч иргэн, ААН байгууллагыг бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барил олгон, аж ахуй эрхлэх ур чадварыг богино хугацаанд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж Нийслэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулахад сургалтын зорилго оршино. 

Сургалтын хүрээнд:

  • Төсөл бичих аргачлал сургалт:

Иргэн аж ахуйн нэгжид төслийн талаар анхан шатны шаардлагатай мэдлэг олгох, үйлдвэрлэл эрхлэгч өөрийн бизнесийн төсөл төлөвлөгөөг боловсруулах чадварт практикт суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу суралцана.

  • Маркетинг менежмент сургалт

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд оршино.

  • Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент

Үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн менежментийн удирдлагын үйл ажиллагааны талаар системтэй мэдлэг олгож онолын мэдлэгийг амьдрал практик, бизнесийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чадвартай болгох, үйлдвэрлэл, үйл ажиллагааг зохион байгуулах дадлыг эзэмшүүлэхэд оршино.

Онцлог: Дээрх бүх сургалтууд үнэ төлбөргүй бөгөөд сургалтын дараа сертификат олгоно.  

Хаана: Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байрны 2 давхар, Нийслэл ЖДҮ-Сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд