ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Төсөл хөтөлбөр

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нээн илрүүлэх, улмаар дотоодын зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлж, шаардлагатай мэдээллээр хангах, нийслэлийн үйлдвэрлэлийн худалдан авалтыг нэмэгдүүлэх


Зорилт: 

  • Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  • Бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах
  • Шинэ технологи нэвтрүүлэх
  • Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч найдвартай хамтрагч олох
  • Ажлын байр нэмэгдүүлэх

Төсөл хөтөлбөрт хамрагдсанаар олж авах боломж

  • Үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан борлуулах, хэрэглэгч захиалагчтай холбогдох боломжууд нээгдэх
  • Үйлдвэрийн үйл ажиллагааг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бизнесийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөрт хамрагдах
  • Бизнес уулзалтуудад хамрагдаж мэргэжлийн судлаачдаас онол, арга зүйн зөвлөгөө авна
  • Бизнесийн үйл ажиллагааг өрхийн үйлдвэрлэлээс аж ахуй нэгжийн түвшинд хүргэх санхүү, бизнесийн олон талын төсөлд хамрагдах
  • Таны эрхэлж буй бизнесийн чиглэлээр мэргэшсэн судлаач, оюутнуудаас бүрдсэн багаас үйлдвэрлэл үйл ажиллагаа, маркетинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь авах боломжтой